МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

“Анод” банкны 1268 хувьцаа эзэмшигч тєрєєс 20 тэрбум тєгрєг нэхэж байгаа. Тэд Монголбанк, Санхvvгийн зохицуулах хороо, Монголын хєрєнгийн бирж хvлээсэн vvргээ биелvvлээгvй хэмээн vзэж байгаа юм.
Энэ талаар Монголын vнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гvйцэтгэх захирал Л.Цэвээнравдангаас тодруулсан юм.


-Vнэт цаас гаргах зєвшєєрлийг хаанаас олгодог юм бэ?
-Монгол Улсын Vнэт цаасны тухай хууль гэж бий. Энэ хуульд, Санхvvгийн зохицуулах хороо хянаад зєв-шєєрлийг нь олгоно гэж заасан байдаг. Санхvvгийн зохицуулах хорооноос нийтэд арилжаалж болно гэж зєвшєєрсєн хувьцааг нь Монголын хєрєнгийн бирж бvртгэж авдаг. Vvн дээр vндэслэж ард тvмэн захиалга єгч арилжаанд оролцдог зарчимтай.
-Хувьцаа нь хэдэн тєгрєгєєр борлогдож байсан юм бэ?
-Vнэт цаасны анхдагч зах зээл гэж бий. Энэ нь “Анод” банкин дээр хоёр гуравхан хоногийн дотор л хийгдсэн. Эхлээд тав хоног нийт брокерийн пvvсээр дамжуулж рекламдаад ийм хувьцаа гаргах гэж байна та хэдэн тєгрєгєєр авах вэ гэсэн санал гаргасан юм. Тэгээд “Анод”-ынхан дундаж vнэ бол 1000 тєгрєг гэсэн санал гаргасан. Ингээд бvх саналаа тооцож vзээд 1080 тєгрєгєєр бvх хувьцаа зарагдах vнийн тєвшинг тог-тоосон. 20 тэрбум тєгрєгийн 19 сая ширхэг хувьцаа гаргаад зарсан. Дараа нь хоёр дах зах зээл нь эхэлсэн. Дампуурах хvртлэх таван сарын эхний хоёр сард нэгж хувьцааны vнэ єсч 1800 тєгрєгт хvрсэн. Vvнээс хойш буураад 586 тєгрєг болж бvр мєсєн хаагдсан. Єєрєєр хэлбэл, 20 тэрбум тєгрєгийн vнэтэй хувьцаа 10 тэрбумын vнэлгээтэй болтлоо буурсан гэсэн vг.
-Хувьцаа эзэмшигчдийн хурал хийх хугацааг нь хуульд хэрхэн заасан байдаг вэ?
-Жилд нэг удаа хийдэг. Хувьцаат компаниуд оны эхний дєрвєн сард багтааж хийдэг юм. Шинээр байгуулагдаж буй хувьцаат компани бол хоёр дахь зах зээл дуусч хувьцаа эзэмшигчид нь тодорхой болоод л хурлаа хийдэг. Гэтэл тийм боломж олдсонгvй, гарсан ч vгvй. Монголбанк тэр банкыг эрсдэлд орсон гээд ажлыг нь сайжруулахаар бvх эрхийг єєртєє аваад жил хагас болчихлоо. Хєрєнгє оруулсан хvмvvстэй нь уулзаж та бvхний эрх дарх ийм тийм гэсэн зvйл ярихгvй л байна. Уг нь энэ талаар бидэнтэй ярих л ёстой. Гэтэл ийм санал санаачлага гаргаагvй. Зєвхєн банкны тухай хуулиа л мєрдсєн. Цаана нь Компанийн, Vнэт цаасны тухай хуулийг ижил тєвшинд авч vзэх ёстой шvv дээ. Ингэсэн бол хадгаламж, хувьцаа эзэмшигчийг адилхан харгалзаж шийдвэр гаргах байсан юм. Хувьцаа эзэмшигчийн асуудлыг яаж шийдэх талаар одоо болтол таг чиг байна.
-Тєр яагаад хувьцааны эрсдлийг хариуцах ёстой гэж?
-Хэн буруу шийдвэр гаргасан тэр нь хариуцлага хvлээх ёстой. Тєр єєрєє хариуцлагагvй ажиллаж хяналт шалгалт хийгээгvй тиймээс хохирлыг нь барагдуулах ёстой. Хэрвээ хvссэн бол “Анод”-ийг авраад гарах бололцоо байсан. Яагаад гэвэл дампуурахаас нь ємнє ч, хойно нь ч гадаадын хєрєнгє оруулагчдаас худалдаж авъя гэсэн санал Монголбанкинд ирж байсан юм билээ. Томоохон зээлдэгч нарт энэ банкыг дампууруулах сонирхол байх шиг байна. Мєн, тєр хувьцаа эзэмжигчийн эрхийг олгоогvй хоёр гурван сарын дараа дампууруулаад алга болсон. Эрхээ эдлээд хувьцаа эзэмшигчийн хурлаа хийгээд захирлаар нь хэн нэгнийг томилчихсон байвал эрсдэлээ єєрсдєє хvлээж болно. Гэтэл ийм боломж олдоогvй. Тиймээс биднийг эрсдэлээ хариуц гэж байгаа нь шударга бус юм.
-Монголбанкнаас хамгийн сvvлд гаргасан аудитын дvгнэлттэй танилцав уу?
-Vзсэн. Vvнд “Анод”-ыг их муулсан байна лээ. Тэгвэл хяналт шалгалт тавьж байх ёстой Монголбанк бас муу ажилласан л байхгvй юу. Єєрсдєє хяналт шалгалтаа хариуцлагагvй тавьсан учраас л банк дампуурах байдал хvрсэн гэж бодож байна. Энэ банкны vйл ажиллагаа 2002 оноос эхлээд л доголдож “хулхи” аудитын дvгнэлт гаргаж байсан. Гэтэл Монголбанк vvнийг нь мэдсээр байж зvгээр харж сууж байгаад ийм эрсдэлтэй байдалд хvргэсэн гэж бодож байна. Тэгээд бас болоогvй Санхvvгийн зохицуулах хороонд “Анод” банкыг хувьцаа гаргахыг зєвшєєрч татгалзахгvй гэсэн хариу єгсєн байдаг юм. Санхvvгийн зохицуулах хороо ч “Анод”-оос ирvvлсэн тайлан блансыг нь нарийвчлан шалгаагvй зvгээр тулгаж vзээд л хувьцаа гаргах эрхийг нь єгчихсєн байна лээ.
-”Анод”-ыг худалдаж авах ямар ямар санал ирж байсан юм бол?
-Хамгийн сvvлд Малайз санал тавьсан. Хэцvv байдалд орохоос нь ємнє Солонгос, Шведээс 100 тэрбум ам.доллар орж ирэх ёстой гэсэн яриа гарч л байсан. Энэ саналуудыг ямар vндэслэлээр буцааснаа Монголбанк сайн мэднэ. Бид тєрд ганц л шаардлага тавьж байна. Энэ нь бидний хохирлыг барагдуулах.
-Бvрэн эрхт тєлєєлєгч ямар ажилласан гэж бодож байна вэ?
-Сэтгэл гаргаад сайн ажилласан бол аварч чадах л байсан байх. Мэдээж банкны чадвартай єндєр мэдлэгтэй хvн томилсон байлгvй. Мэдлэг чадваргvй хvн томилохгvй шvv дээ. Урьд нь хvнд байдалд орсон банк манайд байж л байсан. Жишээлбэл “ХААН” банк байна. Одоо босгоод ирсэн л байна шvv дээ.
-Чанаргvй болсон зээлийг “Анод”-д шахсан гэсэн яриа гараад байна. Ямар учиртай юм бэ?
-Янз бvрийн гадаад тєлбєр тооцооны данс нээдэг шvv дээ. Гэтэл Японы “Иточу” корпорацид бусдын тєлєх 600 гаруй тэрбум тєгрєгийн аккартив дансны баталгааг “Анод” дампуурахаасаа ємнє гаргаж єгсєн байсан юм.
-Энэ банкны талаар та нарт мэдээлэл тогтмол єгч байгаа юу?
-Тийм зvйл огт байхгvй.

Ardchilal Sonin
| | edit post

Хуурамч хувьцаа гаргасан гэдгийг үгүйсгэж “Анод” банкны томоохон хувьцаа эзэмшигчид Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар “Анод” банкийг дампуурлын ирмэгт хүргэж, хувьцаа эзэмшигчдийг хохироох хэмжээнд хүргэсэн буруутан нь “төр” гэж хэлэв. Тиймээс өнөөдөр энэ банк дампуурвал төрөөс хохирлоо нэхэмжлэх болно гээд хувьцаа эзэмшигчид шаардлага хүргүүлж байна. Үүнд “Анод банкны хувьцаа эзэмшигчдийн 20 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хариуцан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” гэв.

Мөн өнөөдрийг хүртэлх “Анод” банкны асуудалд Монголбанк хамгийн их буруутай гээд үүнийгээ хэд хэдэн шалтгаанаар тайлбарлажээ. Хамгийн гол нь Монголбанк нь “Анод” банкны үйл ажиллагааг эртнээс мэдэж байсан хэрнээ нүдэн балай, чихэн дүлий мэт хандаж байснаа өнгөрсөн хоёрдугаар сард гэнэт “Анод” банк 2002 оноос хойш алдагдалтай ажиллаж иржээ” гээд байдал хүндэрсэн талаар мэдээлсэн явдал гэнэ. Энэ нь Монголбанк 2002 оноос хойш ажлаа хийлгүй тус банкны санхүүгийн доройтлыг нуун дарагдуулж, улмаар хуурамч мэдээ тайланд нь үндэслэн хувьцаа гаргахыг зөвшөөрсөн болж таарч байгаа аж. Энэ бүхэнд Санхүүгийн зохицуулах хороо ч буруутай гэдгийг тэд тайлбарлав. Дээрх бүх газарт “Анод” банкны хувьцаа эзэмшигчид шаардлага хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдээд анхны хувьцаа гаргасан үнээр (1080 төгрөг) 100 хувь эргүүлэн олгож, тухайн үеийн эдийн засгийн уналтыг тооцон нөхөн төлбөр олгохыг хүслээ.

Хувьцаа эзэмшигчдийнх нь хийсэн хурлын талаар “Анод” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Даваагаас тодруулга авсан юм.

-Өнөөдөр танай хувьцаа эзэмшигчид олон нийтэд хандаж хурал хийсэн. Танд мэдэгдсэн үү?

-Тийм ээ. Хурлын дараа надтай уулзсан. Тэдний хэлж байгаа нь зөв. 2009 он хүртэл хэвийн ажиллагаатай явж байна гэж хэлсэн атлаа гэнэт дампуурлыг нь зарлана гэдэг чинь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооныхон хувьцаа эзэмшигчдийг шууд хохироож байна гэсэн үг. Тиймээс тэдний хохирлыг төр хариуцах ёстой гэдэг нь зөв.

-Та болон хувьцаа эзэмшигчдийн санаа нийлж байгаа ч хойшдоо ямар ажил хийхээр зорьж байгаа вэ?

-Хувьцаа эзэмшигчид ч хэлсэн. Нэгэнт “Анод” банкийг зарж чадахгүй. Өөрсдөө хөл дээр нь босгож дийлэхгүй болсноос хойш одоо хувьцаа эзэмшигчдэд нь өгсөн дээр. “Анод” банкны үйл ажиллагаанд гурван сарын хугацаа өгөх байтал хууль зөрчин дайран орсон Монголбанк хариуцлагаа хүлээх нь зөв.

-Тэгэхээр хувьцаа эзэмшигчид банкаа дампууруулахгүйгээр авч гарч чадна гэсэн үг үү?

-Тийм. Өнөөдөр манай хувьцааг хэдэн тэрбум төгрөгөөр зараад худалдаад авчихсан ч хүн байна. Тэд төрд үүсээд байгаа хохирлыг нь төлөөд өөрсдөө банкаа аваад явж чадна гэж үзэж байгаа. Тэгээд ч санхүүгийн хямрал тохиолдоход хувьцааны үнэ унаж эхэлсэн. Гэхдээ бидэнд хугацаа өгсөн бол эргээд нэмэгдэх боломжтой байсан шүү дээ. Тиймээс Монголбанкийг хууль зөрчсөн гэж үзээд байгаа нь тэр шүү дээ.

Б.Өлзийдэлгэр

Niigmiin Toli

| | edit post

Монгол Улсын 17 арилжааны банкны нэг "Анод"-ыг тойрсон асуудлууд яг нэг жилийн турш яригджээ. Дунд сургуулийн нэг ангийн гурван найзын ганзагын наймааны орлого арвижин өссөөр валютын ченж, хувиараа эрхлэх аж ахуй, банк бус санхүүгийн байгууллага, улмаар банк байгуулахад хүрсэн түүхийг мэдэхгүй хүн Монголд байхгүй болоод байна.

Арилжааны банкуудаас эхний дөрөвт ордог, дотоодын хөрөнгө оруулалттай уг банкийг дампууруулах сонирхол цөөн хүнд байгаа нь улам бүр илэрхий болж байна. Эдний тэргүүнд Монгол банкны өмнөх болон одоогийн ерөнхийлөгчид, одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч нь, мөн "Анод"-ын гүйцэтгэх захирал асан Ц.Уламбаяр нар бичигдэж байгаа юм. Тэдний цаана тус банкны хэдхэн томоохон зээлдэгчид байгаа гэх. "Анод"-ыг үүсгэн байгуулагчдын хувьд улс төрд өөрийн гэсэн төлөөлөл байхгүй, улс төр, бизнесийн ямар нэг бүлэглэлд ордоггүй, өөрөөр хэлбэл тулах түших "томчуулгүй" учраас өнөөдөр ийн хэцүүдэхэд хүрсэн тухай өөрсдөө ч хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьжээ.

Бусад 16 арилжааны банкны тухайд бүгд улс төрийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, “Голомт"-ын ард Батлан хамгаалахын сайд Лу.Болд, улмаар Зүүн хойд Азийнхан, ХХБ, "Улаанбаатар", "Капитрон" банкуудыг ЗТБХБ-ын сайд "Женко" Х.Баттулга эзэмшиж, ард нь МоАХ, МАХН-ын хотын бүлэглэл болон ОХУ-ын томоохон олигархиуд байдаг гэх.

"Монгол шуудан" банкны эзэн ба түүний ард АН-ын МҮДН фракцынхан, "Алтан гадас"-ынхан байдаг. Тэгвэл "Хадгаламж" банкны тухайд "Жаст" группийнхан, ард нь Ерөнхий сайд С.Баяр, мөн Оросууд бий гэдэг. Их аварга Д.Дагвадорж болон Д.Сумьяабазар нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ард ч төр, засгийн томчууд бий гэлцдэг. Энэ мэтээр бүгдийг бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй биз.

Үнэндээ "Анод"-ыг эрх мэдэлтнүүд сайн гэж хошгируулсаар байгаад нэг л өдөр халуун жин тавьж орхисон хэрэг.

Ингэхдээ тус банкинд орлогчоор ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болсон Ц.Уламбаярыг ашигласан хэмээх яриа ортой. Тийм ч учраас түүнийг АНУ-аас барьж авчрахыг төвдөхгүй байгаа гэлцэж байна.

Эдийн засагчид ч, санхүүгийн мэргэжилтнүүд бүгд л "Анод"-ыг дампуурахаар банк биш гэж үздэг. Тэгээд ч өнөөг хүртэл тус банкийг өөд татах, сэргээхийн төлөө төр, засаг, Монголбанк юу ч хийхгүй байгаагаас харахад хэсэг хүний зориудын зохион байгуулалттай, бодлогоор унагаад байна уу гэж хардахад хүргэж байна. Өнгөрсөн жил тус банкны захирлуудыг барьж хорихын өмнөхөн гүйцэтгэх захирлаар дөнгөж дахин сонгогдоод байсан Д.Энхтөр Ерөнхий сайд С.Баярт захидал бичин, замын хөрөнгө оруулалтад оруулсан зээл болох 40 тэрбум төгрөгөө нэхсэн байдаг. Эндээс харсан ч "Анод"-ыг дампууруулах үйл ажиллагааг Засгийн газраас захиалж, Монголбанк гүйцэтгэгчээр ажиллаж байна уу гэсэн хардлагыг лавшруулж байгаа юм. "Анод"-д 60 мянган хадгаламж эзэмшигч хүү төлж, зургаан мянган зээлдэгчид зээл олгоод хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Харин олигархиуд, бүлэглэлүүдийн зээлдсэн 150 орчим тэрбум төгрөгийн ихэнх нь найдваргүй зээл болон хувирчээ. Үүнийг "захиалгат явуулга" гэж хэлэх хүн ч цөөнгүй. Нөгөө талаар Монголбанк "Анод"-д эрх хүлээн авагч томилохдоо урьд нь банкны ам барьж гаршсан гэгдэх С.Насанжаргалыг томилсон нь ч учиртай гэлцэнэ. Монголд 1990-ээд оноос хойш 16 банк (одоо 17 дахь нь "Анод" болох нь) дампуурсан ба энэ бүхэнд БЭТ С.Насанжаргалаас эхлээд одоогийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Энххуягийг оролцож байсан тухай туршлагатай банкир Б.Мэдрээ хэлж байлаа. Хямрал эхэлж, банкны удирдлагыг барьж хоримогц "Анод"-ын хадгаламж эзэмшигчид нь 95 тэрбумаа татаж авсан. Энэ нь БЭТ-ийн багийн үйл ажиллагааны үр дүн гэж ойлгогддог. Уг нь Монгол банк тэр үед "Анод"-д зузаатгал хийсэн бол ийм зүйл болохгүй байж болох байв. Гэвч Монголбанкны удирдлага зузаатгал хийхийг хүсээгүйгээр барахгүй харин ч дампуурлын ирмэг рүү түлхэх олон зүйлийг бодлогоор хийснийг харж буй биз ээ.

Замын ажилд оруулсан 40 тэрбумын хөрөнгө гэдэгт багтсан зээлдэгчид нь одоо УИХ-д сууж буй Д.Дамба-Очирын "Очир төв" ХХК, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Гарамгайбаатарын "Монроуд" ХХК, "Эрим хүчний барилга угсралтын трест" төрийн өмчит ХК болон Р.Буд нарын УИХ-ын гишүүдийн лообийддог бусад замын компаниуд багтжээ. Энэ дундаа хамгийн том зээлдэгч нь "Монроуд". Тус компани Лүн-Эрдэнэсантын замын ажилд найман тэрбумыг авсан ба Архангай, Булган аймгуудад тавих зам гүүрийн ажилд 23 тэрбум төгрөгийг авсан тухай яригддаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын компани 8.4 тэрбумыг авчээ. Ийм их хэмжээний мөнгө авчихаад эдгээр компаниуд авсан замын тендэрийн ажлуудаа одоо болтол дуусгаагүй, хугацаа хэтрүүлчихээд дүлий юм шиг л яваа. Саяхан Засгийн газраас "Монроуд"-д хоёр тэрбумыг гаргаж өгч байгаа сураг дуулдсан. Мөн нийслэлийн газрын албаны "албан ёсны бус" дарга хэмээгддэг Мон-Ураны Б.Наранхүү “Анод"-оос 30-аад тэрбумыг зээлдсэн гэдэг. Гэсэн ч тэрбээр сүүлийн гурван жил өдөр алгасалгүй рекламдсан "Дүнжингарав" захаа ч босгож дуусаагүй, харин ч баахан түрээслэгчдийг залилсан хэл аманд орж явна. Мөн алтны магнат "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр ч "Анод-оос 10 гаруй тэрбумын зээл авсан гэнэ. Гэтэл сүүлийн үед түүний бизнесийг баахан бүтэл муутай байгаа хэмээн ярих болоод байна. Нийслэл хотыг барилгажуулдаг "Эко констракшн" гэдэг компани гэхэд л мөн олон тэрбумыг зээлжээ.

Эдгээр компаниуд бүгд МАХН-ыг төдийгүй төр, засгийг атгаж байгаа хотын бүлэглэлийн ойр дотныхон аж. Тэгэхлээр "Анод"-ыг дампууруулах сонирхол энэ хүчтэй бүлэглэлд анх төрсөн байхыг ч үгүйсгэхгүй хэмээн ярьцгааж байна. Тэдэнтэй цаанаа банктай УИХ, Засгийн газарт суудалтай бусад бүлэглэл, олигархиуд эрх ашгаа нэгтгэн, зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Түүнээс биш Малайзын "RSLE Holdings''-ийн санал болгосон 100 сая еврогоор юм уу, БНСУ, Японы зарим хөрөнгө оруулагчдын "Анод"-ыг худалдаж авах сонирхолд Монгол банк үгүй гэж хэлэхгүй байсан.

Улс төрийн бүлэглэлүүдийн тохиролцоогоор албан тушаалтай болсон Монголбанкны удирдлагууд тэднийхээ дарамт шахалтнаас хэзээ ч ангид байж чадахгүй гэдэг нь ийнхүү илэрхий болж байна гэх яриа дэмий ч нэг үг биш бололтой. Гэтэл тэд өөрсдийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд зарим хэвлэлээр "Анод"-ыг шалгасан дүн хэмээх материалыг дугаар дамжуулан нийтэлж эхлэв. Ийнхүү "Анод" олигархи бүлэглэлүүдийн уухайн дунд дампуурахаас өөр гарцгүй болжээ. Харин дараагийн ээлжинд дампуурах 18, 19 дэх банк үлдсэн 16-гаас хэдийд тодрох вэ гэдэг асуулт үлдэж байна.

Х.Ган

Өнөөдрийн Монгол
| | edit post

Монголбанкнаас онц байдал зарлахдаа хууль, журам зөрчсөн гэж үзсэн “Анод” банкны өмнөх захирлуудыг гомдлыг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон юм. Энэ удаад тэд дахин гомдол гаргаж, Дээд шүүхэд давж заалдахаар боллоо.

Монголбанкнаас “Анод” банкны үйл ажиллагааг шалгасан дүнг Бодлогын зөвлөл хэлэлцэж, улмаар тус банкны ТУЗ-д танилцуулсны дараа ямар арга хэмжээ авахаа мэдэгдэх ёстой байсан гэж өмнөх захирлууд үзэж байна. Гэтэл Монголбанк үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтын дүнг танилцуулаагүй байхдаа онц байдал зарласан гэж тэд буруутгаж буй юм.

Дээд шүүх давж заалдах өргөдлийг баасан гаригт хүлээж авчээ. Хуульд зааснаар өргөдөл хүлээж авснаас 30 хоногийн дотор асуудлыг шийдэх ёстой тул энэ сарын 25-ны дотор энэ хэргийг хэлэлцэх юм байна.

Х.Оюун

news.mn

| | edit post

ЗАРЛАЛ

Нийтэлсэн AnodBankFounders On 2:19 AM 0 сэтгэгдэл
Анод банкны хувьцаа эзэмшигчдийн анхааралд! Анод банкыг Монгол банк дампууруулах байр суурьтай байгаатай холбогдуулан Санхүүгийн Зохицуулах Хороо нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж 2009.09.28 нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана. Иймд Анод банкны хувьцаа эзэмшигчид СЗХ-д өргөдөл санал хүсэлтээ бичиж ирүүлнэ үү.
| | edit post
-Тєр 200 тэрбумын алдагдалтай банкыг хєл дээр нь босгож чадахгvй гэнэ-
Тєв банк “Анод”-ыг хяналтдаа авснаас хойш багагvй хугацаа єнгєрлєє. “Анод” банк дампуурах уу, хєл дээрээ босох уу гэсэн салаа замын уулзвар дээр байна. “Найдваргvй, тогтворгvй банкнаас цаг хугацааг нь олж салах явдал бол єнєєдрийн хямрал, хvнд байдлаас гарах гол арга. Ер нь, манай зах зээл хvн амын тоотойгоо харьцуулахад хэтэрхий олон банктай байгаа” гэж Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж хоёр хоногийн ємнє хэвлэлийнхэнд ярив. Тvvний хэлсэн энэ хоёр єгvvлбэр “Анод” банкыг “vхлээс” аварч чадахгvй, дампууруулсан нь дээр гэсэн санааг шууд илтгэж байна. Энэ нь дан ганц “Анод” гэлтгvй бусад банкинд ч єгсєн анхааруулга биз.


Монголбанкнаас “Анод”-д Бvрэн эрхт тєлєєлєгч томилж, хяналтдаа авсан єдрєєс хойш сайн мэдээ дуулгаагvй. Дандаа л болохгvй, бvтэхгvй байна гэсэн мэдээлэл олон нийтэд хvргэж ирсэн. Нэг ёсондоо “Анод”-ыг яах вэ гэсэн асуулт тєв банкныхны толгойны євчин болоод арван сарын нvvр vзэж байна.
Малайз улсын Лабуаны “RSLE Holdings” гэдэг компани сар гаруйн ємнє “Анод”-ыг худалдаж авъя гээд 100 сая еврогийн хєрєнгє оруулах баталгааны хуудас хавсаргасан хvсэлт тавьсан. Vvнтэй зэрэгцээд Монголбанк “Анод”-ын дампуурлыг зарлах гэж байна гэсэн мэдээлэл ч тvгсэн юм. Vvсгэн байгуулагчид нь ч банкаа худалдах санал гаргаж байв. Ингэх нь харилцагч болон Санхvvгийн зохицуулах хороо, Хєрєнгийн биржид ашигтай гэнэ.
Харин тєв банк “Анод”-ын лицензийг худалдах боломжгvй. Авах хvсэлт гаргасан компани тавьсан шаардлага биелvvлж чадаагvй хэмээн тайлбарлаж байна. “Анод”-ыг худалдахгvй гэсэн шалтгаанаа дараа нь олон нийтэд мэдээлнэ гэдгээ ч тєв банкны ерєнхийлєгч хэлэв. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгvй.
Хэрэв “Анод”-ыг хєл дээр нь босгоё гэвэл 200 гаруй тэрбум тєгрєг шаардлагатай. Энэ мєнгийг тєр гаргаж чадахгvй. Тєр битгий хэл, ийм хэмжээний мєнгє зарлагадаж, энэ банкийг авах сонирхолтой байгууллага, бизнесмэн байхгvй тухай ч яриа гарч байна. Тийм болохоор энэ банкны vvдийг барих галт тэрэг л аль хэдийнэ хєдєлжээ. Нєгєєтэйгvvр 30 гаруй салбар тооцооны тєвтэй, 400 гаруй ажилтантай байсан банкыг хоёрхон салбартай болтол vйл ажиллагааг нь хумьсан. Ийм байдал бусад банкинд ч нvvрлэж мэдэх нь гэсэн тvгшvvрийн дохио байгаа. Ямартай ч, энэ банкыг худалдах нь хvнд байдлаас гаргах гарц гэж олон хvн ярьж байна.

Aрдчилал сонин
| | edit post

“Анод”-ын үнэгүйдэл

Нийтэлсэн AnodBankFounders On 8:56 PM 0 сэтгэгдэл

Уул нь анх "Анод" банкийг Монголын хэдэн бизнесменүүд хамтран байгуулжээ. Гэхдээ Солонгосын ганц хоёр банкнаас бага зэрэг туслалцаа авсан байдаг. Энэ утгаараа ярих юм бол манай улсын тун цөөхөн үндэсний банкуудын нэг юм.

Гэтэл энэ банкны хувь заяа өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд булингартаж эхлэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, дарга нар нь ээлж дараалан "хар гэр"-т хоригдож, тэдний суудал дээр "Монголбанкнаас томилогдсон ажлын хэсгийнхэн" гэгч хүмүүс очсоноор өөрсөддөө хэдэн саяын цалин өгөөд сууж байна ч гэх шиг хачин яриа байн байн л дуулдах боллоо.

Уг нь энэ банкныхан нэг их буруу юм хийгээгүй л юм билээ л дээ. Тэд бол чадалтай, сайхан л залуус. "Анод" банкинд иргэдийн хоёр гурван зуун тэрбум төгрөгийн хадгаламж байсан. Үүнийгээ үндэснийхээ компаниудад зээлчихсэн байна.

Мөнөөх мөнгөөр нь үндэсний хэдэн компаниуд Монгол орны хөгжилд ач тусаа өгөх зам, гүүр, барилга, орон сууц барьчихаж. Яахав, эргүүлээд зарим нь ч зээлээ төлжээ.

Зарим нь улс төрд хүч үзэж, зээлж авсан хэдэн төгрөгөө буцааж төлөлгүй баахан цацаад хаячихаж. Бас нэг хэсэг нь уг банкийг дампууруулж, их хэмжээний өр зээлээсээ бултах аргыг улстөрчидтэй нийлээд өдөр шөнөгүй сүвэгчилсэний хүчинд зорьсондоо хүрчээ. Уг нь Анод банкийг Малайзад салбартай Швейцарийн банк худалдаж авах санал гаргасан ч төв банк дэмжихгүй байгаа. Гэвч "Анод"-ын алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн. Гэтэл Монголд энэ хэмжээний хөрөнгө гаргаад худалдаад авчих үндэсний хөрөнгөтөн алга хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Монголчуудаа басамжлав. Уг нь гаднын компани 200 сая еврогоор авъя л гэжээ. Гэхдээ л Монголын улстөрчид ямар аргаар ч хамаагүй өөрсдөө хувьдаа авъя гээд байгаа юм. Мөнөөх хуйвалдааны эзэд томоохон зээлдэгчид ч зарим улстөрчидтэй нийлээд ийм бодолтой байгаа. Ер нь тэгээд Монголын аль нэг арилжааны банкнаас зээл аваад, өгөх сонирхолгүй байгаа хүмүүстэй барьцаад, бүгдээрээ зээл авлаа гэхэд төлөхгүй байж байгаад банкийг нь дампууруулаад л, амар юм байна доо. Хэсэг бүлэг улстөрчдийн хувьд Анодыг үнэгүйдүүлж байгаад, өөрсдөө авах гэсэн зорилго л яваад байх шиг. Нэг сайхан төрийн мэдлийн болгоод л авчихна шүү дээ.

Монголын улс төрчид 1990-ээд оноос хойш олон банкаар ийнхүү тоглосон. Заримыг нь дампууруулж, заримыг нь нэгтгэж байгаад л "туучихдаг" байсан шүү дээ. Ийм л хувь заяа Анодыг хүлээж байна.

Ц.Сэрх

Өнөөдрийн Монгол сонин

| | edit post
“Анод” банкны удирдлагуудын холбогдсон хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаатай уулзаж, хэргийн тухай цєєн асуултад хариу авлаа.

-“Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг прокурорт хянуулахаар шилжvvлсэн гэсэн. Хэргийн мєрдєн байцаалт дуусчихсан уу?

-Мєрдєн байцаалт нь дуусаагvй ээ. Мєрдєн байцаалтын явцад зарим хавтаст хэргийг татан хянаж байгаа. Одоо болтол танилцаж амжаагvй л байна. Хэргийг хурдан уншиж дуусгах гэж амралтаа авсан байгаа.

-Хэчнээн хавтаст материал таньд ирээд байна?

-75 орчим хавтаст материал ирсэн байгаа. Одоогоор арваадыг нь л уншчихаад байна.

-Хэргийн мєрдєн байцаалт хэчнээн хувьтай явж байна вэ?

-60-70 орчим хувьтай л явж байгаа.

-Хохирогч нарыг тогтоож, зарим зээлдэгч нараас тайлбар авч байгаа гэсэн. Дууссан болов уу?

-Ямар ч байсан хавтаст хэрэг дээр зарим нэг хvнээс тайлбар авсан байсан. Ер нь, томоохон зээлдэгч нараас нь тайлбар, мэдvvлэг авах шаардлагатай. Зээл олгохдоо Банкны тухай хууль, зээлийн бодлогын журам зєрчсєн эсэхийг шалгах учиртай. Хавтаст хэрэгтэй бvрэн танилцаагvй болохоор сайн хэлж мэдэхгvй байна. Цаашид нарийн хянаж vзэх зvйл олон байгаа.

-”Анод” банкны Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Уламбаяр мєрдєн байцаалтаас зугтаж, гадаад руу явсан. Энэ хэргийг тvvнгvйгээр шалгаж, шийдвэрлэх боломжтой юу?

-Тvvнийг энэ хэрэгт холбоотой эсэхийг бvрэн мэдэж байж, тvvний хэргийг тусад нь vлдээж шийдвэрлэх эсэхийг шийднэ. Тэгээд ч энэ хvн банкны засаглалд оролцож явсан болохоор шалгавал зохих зарим баримт сэлт гарч ирэх байх. Эхлээд мєрдєн байцаалтын шатанд цуглуулсан баримт материалтай танилцаад энэ болгоныг шийдэх юм.

-Прокурор мєрдєн байцаалтын шатанд хэргийг хянах явцад дутуу зvйл байвал дахиж тодруулж, нэмж шалгахыг мєрдєн байцаагч нарт даалгадаг. Та мєрдєн байцаагч нарт ямар нэг асуудлыг тодруулах тухай vvрэг єгсєн vv?

-Одоохондоо нэмж шалгуулах тухай ямар нэг vvрэг єгч амжаагvй л байна.

Ардчилал сонин
| | edit post

Манай улсын арилжааны банкуудаас эхний дөрөвт бичигдэж байсан “Анод” банк өнөөдөр ажиллаж байгаа нэр зүүх төдий болоод байна. Тус банкнаас их хэмжээний мөнгө эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт ТУЗ-ийн гишүүн Н.Давааг хагас жил саатуулсан билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу та. Хэрэг ярихаасаа өмнө одоо юу хийж байгаа тань сонирхолтой байна?
-Сайн байгаа. Одоо гурван чиглэлд тэмцэл хийгээд л байж байна даа.

-Ямар чиглэлээр билээ. Юун түрүүн “Анод”-ын асуудал шийдэгдэх хэрэгтэй баймаар?
-Мөнгө санхүүгийн асуудал тийм чухал зүйл бишээ. Энэ асуудал угаасаа хэрэгсэхгүй болох юм. Улс төр, бизнес, түүх археологийн асуудлаар тэмцэл өрнүүлж байна даа.

-Та бүхнийг саатуулагдаж байхад олон баримт материал олж, олон ч хүнтэй уулзаж ярилцаж явлаа. Тэдэн дундаас ийм буруутай үйлдэлтэй учраас саатуулсан гэсэн зүйл олж сонсоогүй. Ямар ч үндэслэлгүй гэсэн зүйл яригдаад байдаг юм. Ингэхэд та өөрийгөө миний ийм буруу үйлдлийн төлөө ийм арга хэмжээ авлаа гэж боддог вэ?
-Гэнэт нэг өдөр л тодруулвал 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдөр л саатуулчихсан. Би үнэндээ ямар зүйл болоод байгааг ч ухаараагүй.

-Та долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийг санхүүжүүлж байсан гэсэн яриа байдаг?
-Энэ үйл явдал зохион байгуулалттай л зүйл шүү дээ. Долдугаар сарын 1-ний өдөр би тэр хүмүүст архи тарааж мөнгө өгч байсан гэсэн зүйлийг хоёр өдрийн дараа буюу долдугаар сарын 3-наас бичээд эхэлсэн. Угтаа энэ нь ИХ намыг үгүй хийх гэсэн цаашлаад “Анод” банкыг ийм байдалд хүргэх эхний оролдлого эхэлж байсан юм билээ.
Тухайн өдөр би 13.00 цагийн орчим Ж.Батзандантай хамт сонгууль шударга болсонгүй гэсэн мэдэгдлээ СЕХ-нд өгөөд явсан. Тэр өдрийн миний улс төрийн ажил үүгээр төгсгөл болсон юм. Гэтэл үдээс хийш нь ийм хэрэг болсон.

-Болсон гэж та тэр үеэр хаана байсан юм бэ. Танай намын хоёр гишүүн энэ асуудлын “гол дүр” болоод байсан биз дээ?
-Миний сонгуулийн сурталчилгаанд явж байсан залуу голд унаад амь насаа алдан сураггүй байсан юм. Түүнийг эрэн хайх ажилд би онцгойгийнхонтой хамт явсан. Хэрвээ би энэ хэрэгт оролцоод, архи мөнгө тараагаад явж байсан бол өнөөдөр ингээд эрх чөлөөтэй алхаж байх уу.

-Та ярианыхаа эхэнд түүх археологийн чиглэлд тэмцэл өрнүүлж байгаа гэсэн. Улс төр, эрх мэдлийн асуудал байгаа гэж бодоход түүхийн асуудлаар яагаад тэмцдэг билээ. Чингисийн онгоны судалгааны ажилд тань бас саад гараад байгаа юм уу?
-Би түүхийн судалгааны асуудлаар олон жил ажиллаж байна. Чингисийн онгонг эрж хайх түүхэн баримтат кино хийх гээд надад хийх ажил маш их байсан. Гэтэл энэ ажлыг маань тасалдуулж шүүх цагдаа болох шив дээ. Би Орхоны хөндийд төрж өссөн болохоор энэ ажлыг эхлүүлж патентийн эрхийг нь авсан. Зарим нэг хүмүүс бидний хийж байгаа ажлыг үгүйсгэж буруутгахыг хичээдэг л дээ. Галт уулаас үүдэлтэй ч гэж хэлдэг. Тэр хүмүүс Орхоны хөндийн Шивээ уулын оройд байгаа Түрэгийн үеийн Билэгээ хааны бунханг очоод үзэх хэрэгтэй. Галт уул хэзээ ч өрөөд тавьсан мэт зүйл үлдээдэггүй. Намайг саатуулж байх хооронд цээж хөшөөг нь хулгайд алдаад, бунханг хоёр метр орчим ухсан байна лээ. Тэр хөшөө манай улсын түүхэнд нэн ховор зүйл байсан юм даа.

-Та улс төр, бизнесийн ашиг сонирхлын шуурганд өртлөө гэхэд яагаад түүхээ олж мэдэх гэсэн ажилд тань саад гараад байдаг юм бэ. Зүй нь олж нээгээд, дэлхийн анхаарлыг татвал манай улсад л хэрэгтэй баймаар. Та ингэхэд хууль бус үйл ажиллагаа явуулаад байдаг юм уу?
-Яалаа гэж дээ. Би патентийн эрхийнхээ дагуу МУИС-ийн түүх археологийнхонтой хамтарч малтлага хийсэн. Манай улсын түүх хэрэгсүүр, эд зүйл төдийхнөөр бичигдээд байсан бол шинэ олдвор, бунхан, булшнаас олдсон баримт түүхийг өөрчлөхөд хүрээд байгаа юм. Тиймээс зарим нэг түүхчид эсэргүүцэж байгаа юм. Бид дэлхийн хэмжээнд хэрэглэдэг багаж техникээр судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс түүхийг төдийгүй шинжлэх ухааныг үгүйсгэж болохгүй. Эхлээд тэнд олдсон зүйлийг үзээд дараа нь өөрийн санаа бодлоо ярих нь зүйтэй болов уу.

-Одоо таны энэ ажил тань тэгээд ямар шатандаа явж байна даа?
-“Гариг” студийн захирал Г.Бадамсамбуутай хамтраад баримтат кино хийж эхэлсэн. Кино маань 60 хувьтай л байна. Санхүүгийн асуудал хүндхэн байгаа учир одоохондоо зогсонги байдалтай л байна. Хэрвээ ингэж хорьж цагдуулаагүйсэн бол баримтат киногоо хийгээд доод тал нь нэг сая ам.доллараар зараад дараа дараагийнхаа ажлыг хийж байхсан.

-Таныг их баян хүн гэлцдэг. Тэгээд ч таныг их хэмжээний мөнгө завшсан гэсэн мэдээлэлийг Улсын ерөнхий прокурорын газраас олон нийтэд гаргаж байлаа. Шүүх цагдаад худал мэдээлэл гаргалаа гэхэд хяналтын ганц байгууллага худал мэдээлэл гаргаагүй баймаар?
-Намайг буруутгах гэсэн оролдого нь тэр байсан юм. Би 300 сая төгрөг завшсан гэсэн. Миний эгчийн хүү банкнаас зээл аваад байшин барих гэж байсан юм билээ. Үнэндээ тэр зээлийг нь би өөрөө ч мэдээгүй. Би эхээсээ долуулаа л даа. Одоо эргээд бодоход би эгч, дүүс нартаа нэг ч удаа мөнгө зээлүүлж байгаагүй юм билээ.
-Та зээл авахад нь яагаад мэдээгүй байдаг юм бэ. Таны нөлөөгөөр л авсан байлгүй?
-Надад банкны дотоод үйл ажиллагааг хянах эрх мэдэл байхгүй шүү дээ. Би ТУЗ-ийн л гишүүн хүн шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулагч. Хуулиараа энэ зүйл хориотой байдаг. Батлан даалтад гараад тэр мөнгийг төл гэж дүүдээ хэллээ. Зээл хариуцсан мэргэжилтэнээс авахуулаад бүтэн хэлтэс байдаг юм шүү дээ.

-Таныг ТУЗ-ийн дарга байсан гээд байсан биш үү. Та зүгээр нэг гишүүн, тэгээд банкныхаа дотоод ажилд оролцдоггүй байсан юм бол яагаад хорих болсон юм бэ. Ингэхэд таниас болоод “Анод” банк, гүйцэтгэх захирал С.Энхтөр болон бусад олон хүмүүс хохирсон юм биз дээ?
-Үнэндээ би манай банк ямар хэмжээний өртэй, ямар авлага хэнээс авах, зээлийн төлөлтийн хэмжээ ямар байгаа гэх мэт анхан шатны мэдээлэлгүй байдаг хүн. Харин саатуулагдсанаар багагүй мэдээлэлтэй болж авсан шүү. Шууд надаас 100 хувь болсон гэж хэлж арай болохгүй байх. Гэхдээ “Анод”-ыг ийм байдалд хүрэхэд маш их нөлөө үзүүлсэн. С.Энхтөр, Э.Гүр-Аранз бид гурав арван жилийн нэг ангийнхан л даа. С.Энхтөр автомажуулалтын инженер эрдэм шинжилгээний ажилтан, Э.Гүр-Аранз физикч, харин би артиллерийн инженер армид 15 жил ажилласан хүн. Тус тусынхаа ажлыг хийж яваад сүүлдээ нийлээд банк байгуулсан юм.

-Та бүхнийг саатуулаагүй бол банкаа аврах боломж байсан уу?
-Байлгүй яахав дээ. Биднийг үгүй хийх гэсэн хүмүүс долдугаар сарын 1-нийг санхүүжүүлсэн гэсэн яриа гаргаж байгаад нотлогдохгүй болохоор банк нь дампуурах гэж байгаа гэсэн яриаг гаргаж эхэлсэн. Ингэхээр хадгаламж эзэмшигчид мөнгөө татсаар 90 тэрбум төгрөг гаргасан. Ийм их хэмжээний мөнгө гарахад ямар ч банк доголдоно шүү дээ. Тухайн цаг үед эдийн засгийн байдал ямар байлаа. Бүх банк төлбөрийн түргэн гүйцэтгэх чадвар нь муудаж байсан үе. Биднийг саатуулаагүй бол бид гадаад харилцаа сайтай учир олон талын арга хэмжээ аваад бүр болохоо байлаа гэхэд зарчих л байсан. Манайхыг сонирхдог дэлхийн олон банк, санхүүгийн байгууллага байна шүү дээ цаана чинь.

-Зарна гэснээс хоёр сарын өмнө ийм хүнд байдалд байгаа банкийг авья гэсэн саналыг Малайзаас ирүүлсэн. Танай банкийг зарах асуудал юу болж байгаа вэ. Монгол банк энэ тухай ямар нэгэн мэдээлэл өгөхгүй л байгаа?
-Шведийн том компанийн Малайз дахь салбар нь 100 сая еврогийн баталгаа гаргаад авья, алдагдал, юутай хээтэй нь авья гээд байхад одоо хэр нь ямар ч хариу өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Өөрсдөө ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байж ийм бэлэн авья гэсэн том байгууллага байсаар байтал шийдэж өгөхгүй байгаа юм. Хэрвээ ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол хувьцаа эзэмшигчдэд нь өгөх хэрэгтэй. Тэгээд ч бид Захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаараа гомдол гаргаад байгаа. Удахгүй шийдэгдэх байх. Зарах асуудал бол ердөө л долоон хоногийн л ажил л даа.

-Зарахаасаа илүү дампууруулах бодлогыг том зээлдэгч нар чинь бариад байгаа бололтой. Тухайлвал “Мон-Уран”, “Монгол газар ”?
-Том зээлдэгч гэж байхгүй шүү дээ. Эдгээр компанийн охин компаниуд бага бага зээл авсаар сүүлдээ барьцаагаа нэгтгээд нэг зээл болчихдог. Тэрнээс биш шууд нэг компанид хэдэн тэрбумаар нь өгчихдөггүй. Дээрх хоёр компани графикийн дагуу зээлээ төлж байсан ч дампууруулахыг л хүлээж байгаа мэт хандаад байгаа. Дампуурсан тохиолдолд тэдний зээл тэглэгдэх юм.
-Та бүхнийг шалгаад хорь гучин хавтаст хэрэг болгоод түүнийг хяналтын проркурор уншаад хянаад л байсан. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Угаасаа хэрэгсэхгүй болно доо. Хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтээ гаргасан байгаа. Ямар би гэм буруутай зүйл хийсэн биш.

-Өршөөлийн хуульд та бүхнийг зүйлчлээд байсан зүйл анги нь багтаагүй юу?
-Өршөөгдөөд ч яах билээ дээ. Хэрвээ багтсан бол би мөнгө завшсан хэрэг үйлдээд төр намайг уучилсан болно биз дээ.

-Ингэхэд энэ бүх зүйлийг хэн зохион байгуулж, хэн гэдэг хүн ийм байдалд хүргэсэн юм бэ. Энэ хэрэгт Ерөнхий сайд С.Баяр гол нөлөөлөл үзүүлсэн гэдэг?
-Энэ хэрэгт хэн нэгэн буруутай гэж би хэлэхгүй. Хамгийн гол буруутан нь хууль зохиогчид. Манайхан социалист нийгмийг бүтээн босгох гэж улайран тэмцэж байсан. Яг тэр үеийн сэхээтнүүд тэр үзэл бодлоороо хууль боловсруулсан учир эрх чөлөөт нийгэмд тэр хууль таарахгүй байна шүү дээ. Хуулийн буруу зөрүүтэй зүйл заалтуудаас болоод залуучууд маш их хохирч байна. Надтай хамт н.Очбадрах гээд нэг залуу саатуулагдаж байсан. Эхнэр, найзуудтай хамт нэг орой наргиад салсан гэсэн. Гэтэл маргааш нь нэг залуу нь нас барчихсан юм билээ. Гэтэл энэ залууг нэг жил орчим эхнэртэй нь саатуулсаар байна. Маш зөв төлөвшилтэй хүмүүжилтэй хүүхэд. Уг нь оюутан юм билээ. Гэтэл одоо сургуульдаа сурах боломжгүй болоод мөн эхнэр нь Төв аймагт саатуулагдсаар байна. Чи хүн алсан уу гээд асуугаад байдаг гэсэн. Ядуу ч гэсэн хүний амьдрал шүү дээ. Энэ хоёр залуу насан туршдаа хар тамгатай байхаас гадна сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр байна. Бас нэг залууг 2.4 жил саатуулаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм даа. Хүн ийм хугацаагаар шоронд байна гэдэг ямар байх билээ дээ. Биднийг л олны танил гэдгээр нь анхаарч, яасан энэ тэр гээд асуугаад байх юм. Энгийн ядруухан амьдралтай олон иргэн тэр Ганцхудагт саатуулагдаад, эрх нь зөрчигдөөд зовж байна. Энэ бүгдийг гүйцэтгэж байгаа ажилтнууд хуулийн дагуу л гэсэн хариултыг өгдөг. Хууль гэсэн нэрээр хүнийг ингэж хохироож болохгүй биз дээ.

-“Анод”-ын асуудал ямар нэгэн байдлаар шийдэгдэнэ. Энэ бүхний ард та нэр төр, эрүүл мэндээрээ хохирсон гомдлоо шүүхэд гаргах уу. Бас нэг зүйл асуумаар байна.Та нөгөө талаас хөрөнгө оруулагч . Нууц биш бол “Анод”-д хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм бэ. Та оруулсан хөрөнгөө авч чадах болов уу?
-Тийм зүйлээр хөөцөлдөх зав үнэндээ алга. Надад хийх ажил маш их байна. Ганцхудагт саатуулагдаад зүрх томорсон. Эрүүл мэндээрээ хүн яаж хохирдогийг би биеэрээ мэдэрсэн. Урт удаан наслахыг минь богиносгох өвчин болж л байгаа байх. Тэртээ тэргүй намайг буруутгах гээд зүтгээд байгаа энэ хүмүүс надтайгаа хамт түүхэнд “ногоон малгайтан” болоод үлдэнэ. Тэрэн шиг том шийтгэл хаана ч байхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалтын талаар би олон нийтэд дэлгэмээргүй байна.

-Саяхан Захиргааны хэргийн шүүхээс та бүхний “Анод” банкинд онц байдал зарласан нь буруу гэсэн нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Ер нь ямар үед банкинд онц байдал зарладаг юм бэ?
-Манай банкны үйл ажиллагааг төвөөс шалгаад шалгалтын дүн гарсан хойно Бодлогын зөвлөл хэлэлцээд тус банкны ТУЗ-д танилцуулан дараа нь ийм алхамыг хийх байсан. Хуулиндаа ч ингээд заасан байдаг юм. Гэтэл шалгалтын дүнгээ гаргаагүй байж шууд онц байдал зарлаад Бүрэн эрхт төлөөлөгч томилчихсон. Хууль бус үйлдэл нь илт байхад зөв гэсэн шийдвэр гаргасан.

-Одоо та юу хийж байгаа вэ. Хүний амьдралд алхам тутамд мөнгө хэрэгтэй байна. Та хагас жил саатуулагдлаа. Хийж байсан бизнес тань уналаа. Та хаанаас санхүүгийн асуудлыг зохицуулж байна вэ. Зарим нэг хүмүүс банкнаас завшсан мөнгөө хэрэглэдэг гэх юм?
-Би цалингаас цалинийн хооронд юм уу, өдрийн хоол орох оронгийн төлөө, тулга тойрсон асуудал бодож амьдардаг хүн биш. Хүн ямар хэмжээтэй сэтгэнэ тэр хэмжээгээр амьдарлын бусад асуудал зохицуулагдаад л явдаг. Намайг буруутгах гээд байгаа тэр мөнгийг нь аваад өөр нэг газар хадгалсан бол өдийд хамгийн их зорьж тэмүүлж байгаа Чингисийн онгон хайх ажил маань зогсохгүй л байсан даа. Одоо бодохнээ аваад нуучихдаг байж гэж харамсч байна./инээв/ Хүн хаана ч амьдарч байсан яадаг юм бэ. Угаасаа би цэргийн хүн. Говь хангайгаар бишгүй л явлаа. Болохгүй бол тэ хэв маягтаа эргээд очно биз. Тэр асуудал биш. Хамгийн гол нь хүн гэдэг хүн байж, түүхээ мэдэж өөрсдийгөө хэн бэ гэдгийг таньсанаар дэлхийд хөл нийлж алхана шүү дээ. Өнөөдөр манай улсын бүх зүйл л гадны хараат байна. Намайг Чингисийн онгон олох гэлээ гээд загнаж байхын оронд гадныхныг хянаасай. Хятадын гаралтай Америк нэг хүн Чингисийн онгонг сансарын зураг техник ашиглан олно гээд байсан. Гэтэл энэ зун нөгөө хүн хэдэн залуучууд дагуулдаад Бурхан халдун уулын ойд тэнэж явна шүү дээ.

-Та улс төрд дахин хүч үзэх үү.Мөн бизнест?
-Ярилцлагынхаа эхэнд хэлж байсан гурван чиглэлийн тэмцэлдээ би ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Зөвхөн цаг хуацааны асуудал юм даа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Х.Оюунсүрэн
News.mn
| | edit post

Д.ОЮУН (2009-09-16)
Монголбанк “Анод” банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилохдоо хууль зөрчсөн гэж хувьцаа эзэмшигчид нь үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан. Энэ хэргийг шүүх хурал саяхан болж Монголбанкийг хууль зөр­чөө­гүй гэж үзжээ. Энэ талаар ИХН-ын дарга, “Анод” банкны хувьцаа эзэмшигч Н.Даваатай уулзаж ярилцлаа.
-Шүүх “Анод” банкны хувьцаа эзэм­шигчдийн нэ­хэмж­лэлийг хэлэлцээд Монгол­банкийг хууль зөрчөөгүй гэж үзжээ. Та “Анод” банкны хувьцаа эзэмшигчийн хувьд шүүхийн энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна.
- Шүүх дараагийн үр дагав­раас сүрдэж, ийм шийдвэр гаргалаа. Төвбанкныхан “Та нар энэ асуудлыг “Анод” банкны талд шийдвэл энэ хүмүүс чинь банкаа эргүүлж аваад лалынханд худалдчихна. Маш их хэмжээний мөнгөний асуудал үүснэ шүү. Тэрийг тооцоолоорой” гэх мэтээр ерөнхий, бодит байдлыг өөр тийш хандуулж, шүүгчдэд нөлөөлж байсан. Энэ нь шүүгчдийг бодит шийдвэр гаргахад хүндээр тусан байх. Шүүгчид нь ч залуу хүмүүс байсан. Олон тэрбум төгрөгийн асуудалтай холбоотой болохоор магадгүй тэд зоригтой шийдвэр гаргаж чадаагүй байх.

-Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилоод бараг жил гаруй хугацаа өнгөрсний дараа яагаад шүүхэд хандах болсон юм бэ?
- Цаг хугацаа, боломж маань ингэж таарлаа. “Анод” банк хувьцаат компани. Хязгаарлагдмал хариуцлагатай компани биш, хувьцаа эзэмшигчидтэй банк. Тийм болохоор яг хуулийнхаа дагуу ярих юм бол хувьцаа эзэмшигчид банкны хувь заяаг өөрсдөө шийдэх эрхтэй. Харин Төвбанкны хувьд хамгийн гол нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах явдал шүү дээ. Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр даах шийдвэрийг УИХ гаргасан. Гэтэл манай банкны асуудалд Төвбанк шууд оролцож Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь өөрөө хуулиа зөрчсөн. Тийм болохоор “Анод” банкийг хувьцаа эзэмшигч нарт нь өгөөч, Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь банкны хуулиа зөрчсөн гэж бид шүүхэд хандсан.

Бүрэн эхээр нь Өнөөдөр сонины 2009/09/16 дугаараас уншина уу
| | edit post

-“Иточу”-гийн аккредитивыг нэр хүнд бүхий албан тушаалтнууд оролцож байж “Анод”-руу шилжүүлсэн-

Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваатай ярилцлаа.

-"Анод"-ыг Монголбанк дампууруулах нь уу, зарах нь уу. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх янзтай байна?

-"Анод"-ын хувь заяа салаа замын уулзварт ирээд байна. Энэ банкийг цааш нь ажиллуулаад авч явах боломжгүй гэдгээ Монголбанкныхан ч хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд зарим банк "Анод"-ыг худалдаж авъя гэсэн санал гаргаж байв. Ийм санал ирэх бүрт ханш нь өсөөд байгаа юм. Үнэхээр хөл дээр нь босгож чадахгүй бол тухайн банкийг төр авчихаад буцаагаад зардаг дэлхийн жишиг байдаг юм билээ. Гэтэл манай улсад энэ байдал эсрэгээрээ өрнөж байна. Үйл ажиллагаа нь доголдсон банкийг гадаадынхан авъя гэхээр " Энэ чинь туйлын муу банк" гээд л сурталчилгаа хэвлэл мэдээллээр цацаад байна. Энэ нь хууль зөрчсөн явдал. Монголбанк төрийг төлөөлөн арилжааны банкуудаа дэмжиж, туслаж эрсдэлээс хамгаалж байх ёстой. Гэтэл ачир дээрээ бараг тав зургаан жилийн өмнөөс "Анод" дампуурсан гэж яриад байна. Би тус банкийг үүсгэн байгуулж, хувь нийлүүлсэн. Надаас энэ банкны дампуурлыг нууж чадах уу. Монголбанк жил болгон л шалгадаг байсан шүү дээ. Гэнэт л муу гэсэн баг зүүгээд хэвлэлээр мэдэгдээд энэ банкийг үндсэндээ унагаасан. Нэр хүндийг нь эхлээд унагаж авсан болохоор дампууруулах процесс хар аяндаа үйлчилж эхэлсэн. Нэгэнт энэ банкийг хөл дээр нь босгож чадахгүй юм бол санал ирэхэд зарна биз дээ. Болохгүй гэх газар үгүй. Гэтэл төв банкныхан бие биенээсээ өрсөөд "Энэ банк муу" гээд хэвлэлээр ярилцлага өгөөд байх юм. Юмаа зарах гэж байгаа хүн давуу талыг нь сурталчилж байж зардаг болохоос тэдэн шиг муу, муу тэр банкийг авах хэрэггүй гээд байх юм бол яаж зарж чадах юм бэ. Төрийн итгэл хүлээсэн албан тушаалтнууд ямар эрх ашгийн үүднээс энэ банкийг ийнхүү муучлаад байна вэ. Ичих ч үгүй "Энэ муу хүмүүсийн банкийг муу хүмүүс авах" гээд байна. Худалдаж авах санал тавьсан гадаадын компанийн эзэн нь лалын шашинтан гэнэ ч гэх шиг. "Анод"-ыг ямар учраас худалдаж авах гээд байна. Монголд мөнгө угаах нь ч гэх мэтээр зохиогоод ярьцгаах юм. Малайзын тэр компанийг мэдэхгүй биш, би ч мэднэ. Юмыг дандаа хар талаас нь харж, өөрсдийнхөө хүсэлд, хүрдгээ одоо болих хэрэгтэй.

-Энэ банкийг зарвал хэнд ашигтай юм бэ, Зарахгүй бол бас хэн хохирох гээд байгаа юм?

-Зарвал хадгаламж, хувьцаа эзэмшигчид, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд ч ашигтай. Тэд зарахыг хүсч байтаа. Дампуурууллаа гэхэд маш олон хүн хохирно. Тухайлбал, төрөөс оруулсан мөнгө алга болно. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гээд бүгдэд нь хохиролтой.

-"Анод"-ыг үүсгэн байгуулсан хүний хувьд энэ банкийг яавал дээр вэ. Таны бодол?

-Төв банк "Анод"-ыг босгож чадахгүй гэдэг нь тодорхой. Бас зарж чадахгүй юм байна. Зарахад нь туслаач гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хандсан. Тэд нөлөөлж чадсангүй. Тэгэхээр хамгийн зөв арга бол хувьцаа эзэмшигчдэд нь л өгчих хэрэгтэй. Тэд нь зарна уу, яана дураараа болог. Харин тэдэнд тийм хугацаанд зараарай гээд эрхийг нь өгчих хэрэгтэй. Тэр хугацаандаа төр мөнгөө олж авна биз. Бүрэн эрхт төлөөлөгчид хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах үүрэгтэй байсан. Энэ үйл ажиллагаагаа явуулсан одоо төрийн оруулсан мөнгийг буцааж авах нь чухал. Энэ ажлыг хамгийн хурдан хийж чадах хүмүүс нь хувьцаа эзэмшигчид. Худалдаж авах санал тавьсан гадаадын байгууллага 100 сая еврог "Анод" банкны нэр дээр байршуулчихаад байгаа шүү дээ. Монгол мөнгөөр бол 200 тэрбум төгрөг. Энэ хэмжээний мөнгө ямар ч эрсдэлийг даах чадвартай болгож байгаа юм. Ерөөсөө л банкийг зардаг журмаар нь л зарчих л даа.

-Олон банк байсаар байтал үйл ажиллагаа нь доголдсон, дампуурах гээд байгаа банкийг авах гээд байдаг нь ямар учиртай юм бол?

-"Анод" банк өөрөө нийгмийн том баялаг, үнэт зүйлийг бүтээсэн байна. Тэгээд ямар ч үед үнэ цэнээ алдахгүй хадгалаад байдаг аж. Үүнийг би сүүлийн үед их мэдэрч байгаа. "Анод"-ыг хангалттай муулж, доромжилж гутаалаа шүү дээ. Гэтэл өөрийн гэсэн үнэ цэнэтэй хэвээрээ байна. Тэнд ажиллаж байсан хамт олон тэр үнэт зүйлийг бүтээжээ. Харин төр энэ үнэт зүйлийг мэдрэхгүй, ойлгохгүй байна.

-Монголбанкны зарим албан тушаалтан банкийг дампууруулах сонирхолтой байгаа юм биш үү?

-Дампууруулах сонирхолтой хүн цөөн бий. "Анод"-оос томоохон зээл авсан томоохон аккредитивтай холбоотой хүмүүст ашигтай. Өөр хэнд ч ашиггүй. Тэр аккредитивыг чинь банк өөрөө авчихдаг юм биш. Банкны албан тушаалтан ч юм уу захирал авчихдаг юм биш. Том комланиуд авдаг юм. Гэтэл "Анод"-ын захирлууд аккредитив аваад идээд, уугаад тараагаад хаячихсан юм шиг яриад байгаа юм.

-"Иточу"-гийн аккредитивыг "Анод"-дод нэгэн банкнаас шилжүүлсэн гээд яриад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

-"Иточу"-гийн аккредитивыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. "Анод"-ыг дампууруулчих юм бол энэ аккредитив төлөгдөхгүй, тэглэгдэх юм.Энэ том мөнгөний эрх ашиг банкинд их нөлөөлж байгаа.

-Нэг нэр бүхий банкнаас энэ аккредитивыг шилжүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Энэ асуудал шалгагдах байхаа. Үүнд нэр хүнд бүхий албан тушаалтнууд оролцож байж хийнэ. Энэ мөнгө маань өөрөө том дүнтэй учраас хоёр банкны захирал ярьж байгаад шийдчих асуудал биш л дээ. Заавал төрийн зүгээс гар, бие оролцож байж шийдэгддэг. Тийм шилжүүлгийг "Иточу"-гийн зүгээс хийх зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл эцсийн эцэст "Иточу" том хүнд даацын машин уул уурхайн салбарын том компаниудад нийлүүлж үүссэн өрийг өөрсдөө хариуцна гээд давхар хариуцлагаа үүрсэн байдаг. Тэгэхээр "Иточу"-гийн мөнгийг "Анод"-оос нэхэх нь утгагүй болчихож байгаа юм. Саяхан нэг банкийг худалдаж авах санал ирсэн гэсэн. Санал гаргасан байгууллагын хөрөнгийн баталгаа нь танай банкийг авахаар санал гаргасан байгууллагынхтай ижил байсан гэж сонссон.

-Энэ хоёр ямар нэгэн уялдаа холбоотой юу?

-Худалдаж авах санал хөрөнгийн баталгаа бол аль ч зах зээл дээр болж байдаг ердийн л үзэгдэл. Аль нэгэн банкинд ийм санал ирснийг сонсоогүй юм байна.

-Хоригдоод гарч ирснээс чинь хойш "Анод"-ыг унагах сонирхол хаанаас, хэн хэнээс гарсан нь одоо бүр тодорч байгаа биз?

-Эргээд харахад "Анод" банкны талаархи яриа, асуудал Монголбанкинд тухайн үед яригдаж байгаагүй. Харин өөр банкны талаар бол ярьж байсан. Гэтэл ганц хоёрхон өдрийн дотор л "Анод"-ыг асуудалтай болгож энэ нь амархан биеллээ олсон. Энэ бол улс төртэй холбоотой. Бизнесийн бүлэглэлийн л шударга бус өрсөлдөөнөөс болсон.

-Тодруулбал?

-Банк ч байж болно. Дээрээс нь томоохон компаниуд. Хямралын үеэр томоохон компануудын эрх ашиг хөндөгдөөд ирж байгаа юм. Иймд бизнесийн бүлэглэлийнхэн дээрээ улс төрийн хамгаалалттай байсан. Тийм ч учраас тухайн үед хамгаалалт хийхдээ "Анод"-дод халдах төлөвлөгөө зохиосон нь энэ ажил. Хямралд өртөж байсан тухайн үед Монголд мөнгөний хомсдол үүссэн. Тэр үед нэг том банкийг унагачихвал тэндээс харилцагч нар нь мөнгөө татна. Тэр мөнгө нь доройтож байсан банкуудад очиж, төлбөр гүйцэтгэх чадварыг нь сайжруулж өгөх юм. Үүнд хамгаалалтгүй банк л хамгийн түрүүнд өртсөн хэрэг.

-Хамгаалалт гэдгийг ямар утгаар нь хэлж байгаа юм бэ?

-Мэдээж бизнесийн бүлэглэл дээрээ улс төрийн хамгаалалтай байх хэрэгтэй. Тэгж байж банк аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж чаддаг юм байна.

-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, танайд гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Х.Уламбаяр зэрэг хүмүүс "хатгаж" эхэлсэн гэсэн яриа яваад байх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

-Хуулийн байгууллага тогтоогоогүй байхад энэ талаар хамаагүй ярьж болохгүй ээ. Энэ бол мэдээж тодорхой хугацааны дараа илчлэгдэх байх.

-"Анод"-ын захирлууд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчдийг томилсон томилгоо хууль бус шийдвэр байсан хэмээн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал юу болж байна?

-Энэ асуудал эерэгээр шийдэгдэхгүй байна. Анхан шатны шийдвэр Монголбанкны талд гарсан. Бид давж заалдаж байгаа.

-Ийм шийдвэр гарахад юу нөлөөлөв?

-Холбогдох хуулиудыг харахад хэд хэдэн заалтыг Монголбанк илт зөрчсөн шүүх засаглал зохих ёсныхоо дагуу хуулиа барьж шийдвэр гаргасангүй. Шүүх их айдастай байдаг юм байна. Энэ айдас нь ч надад мэдрэгдсэн. Шүүхэд дарамт нөлөө гэхээсээ илүү айдас их байна. Ийм шийдвэр гаргачихвал дараагийнх нь үр дагавар хэрхэх бол гэдэг ч юмуу. Нэг л тийм.

-Та хоригдож байгаад гарч ирснээсээ хойш Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчидтэй уулзсан уу?

-Уулзсан. С.Насанжаргал гээд бүгдтэй нь уулзаж, "Анод" ямархуу байдалтай байгааг нь сонирхсон. Уг нь банкийг зарчихвал зүгээр юм гэсэн санаа хэлж байсан. Монголбанкны удирдлагуудтай уулзах хүсэлт бас тавьсан. Тэд хүлээж авдаггүй юм.

-Уг нь та нарыг суллагдсаныхаа дараа банкаа аврах талаар дорвитой зүйл хийх байх гэж бодож байсан. Гэтэл хэвлэлд ярилцлага өгснийг эс тооцвол юу ч болсонгүй. Банкныхаа хөрөнгийг зүгээр л "мангас"-ын аманд хийчихэж байгаа юм биш үү?

-Гарч ирчихээд нэг хашгираад буцаад л хоригдоно биз дээ. Хамгаалах хүнгүй хүмүүс чинь ганц хашгираад л буцаад орчих байх. Хоригдохоор хүүе хайя гэх хүн байдаггүй хэцүү юм билээ. Хамгаалалтгүй хүн томоохон бүлэглэлүүдтэй мөр зэрэгцэж алхах аюултай шүү. Ер нь өөрийн байх хэмжээндээ байх нь зүгээр юм билээ.

-Та бүтээн байгуулсан зүйлээ бусдаар нураалгачихаад тэдний хуйвалдаан, эрх ашгийн төлөө золиослогдчихоод бууж өгч байгаа юм уу?

-Бүлэглэл гэдэг чинь бизнесийн л эрх ашиг шүү дээ. Тэд л бүх зүйлийг зохицуулж байна.Тэд чинь төрөөр дарамтлаад байна. Хуулийн доод шатанд эрх мэдэл алга. Дарга нарынхаа ая, амыг хардаг болсон нь харамсалтай санагдсан.

-Хууль бус ийм бүлэглэлүүдээс ангижруулж байж Монголын эдийн засаг, улс төр цааш явах юм биш үү. Харин ч тэдэнтэй мөр зэрэгцэж байж тийм хүмүүсийг зайлуулж чадах биш үү?

-Би ер нь бизнесийг орхиё гэж шийдсэн. Хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай явъя. Улс төрөөр явъя гэж бодож байна. Нэг юм надад байх юм бол тэр бүлэглэлүүд чинь дэгдээж унагаагаад байдаг юм байна. Банктай хүн улс төр хийж болдоггүй юм байна гэж би ойлголоо. Гэхдээ эрх ашгийн сонирхолтой энэ бүлэглэлүүд дээд цэгтээ хүрсэн байна. Тэд удахгүй унана. Намар мод шарлаад навчис унадаг шиг л тэд мөхнө. Тэр цаг ойрхон байх.

-Улс төрд ороход ч гэсэн мөнгө хэрэгтэй шүү дээ?

-Намайг шударга, эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн эрүүл бодолтой бизнесмэнүүд дэмжинэ гэж найдаж байгаа. Би улс төр, түүх, банк гэсэн гурван салбарт хүч үзсэн. Энэ гурван салбартаа би одоо зэрэг цохилт авчихаад байна. Хэдийгээр бизнесийн салбараа орхиж байгаа ч гэсэн, түүх, улс төрийн салбараас тийм ч амар гарахгүй.

ГДЭЛГЭРЦЭЦЭГ

| | edit post

“Анод” банкинд Онцгой дэглэм тогтоохдоо Банкны тухай хууль, журмыг зөрчсөн хэмээн үзэж Монголбанкийг “Анод”банкны ТУЗ-ийн гишүүд Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Энэ шүүх хурал өчигдөр өглөө болж Монголбанкийг хадгаламж эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан хэмээн үзсэн байна. Тус шүүх хуралд Монголбанкийг төлөөлж зөвлөхүүд оролцож, харин “Анод” банкийг ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, өмгөөлөгчдийн хамт төлөөлөн оролцсон юм. “Анод” банкны ТУЗ-ийн гишүүд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Тэд “Монголбанк нь банкны тухай хууль, журмуудыг зөрчсөн шийдвэрийг гаргасан хэмээн үзэж байгаа төдийгүй давж заалдахаар болсон байна.

М.Урин

| | edit post

Дүрстэй Мэдээ